Цасанд боогдсон 57 айлыг нүүлгэн шилжүүлж, 550 километр замыг нээжээ Цасанд боогдсон 57 айлыг нүүлгэн шилжүүлж, 550 километр замыг нээжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цасанд боогдсон 57 айлыг нүүлгэн шилжүүлж, 550 километр замыг нээжээ

2023 оны 11 сарын 11

Arslan.mn

Төв аймгийн Лүн суманд арваннэгдүгээр сарын 4-5-нд үргэлжлэн орсон хүчтэй цасан шуурганы улмаас цасны зузаан 30-100 см хүрсэн байна.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 57 айл, өрхийг намаржаанаас өвөлжөө рүү нүүлгэх шилжүүлэх, цасанд боогдсон замыг нээх ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 321 дүгээр ангийн алба хаагчид аймаг, сумын Онцгой комиссын гишүүдтэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Алба хаагчид өнөөдрийн байдлаар 47 айлыг нүүлгэн шилжүүлж, 550 километр замыг нээх ажлыг зохион байгуулсан бөгөөд 10 айлыг нүүлгэн шилжүүлэх, 330 километр замыг нээх ажил үргэлжилж байгааг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.

Энэ үеэр хурандаа Т.Баярхүү “Энэ сарын 14-15-ны өдрүүдэд дахин ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангаж, аймгийн хэмжээнд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн техник хэрэгслийг дайчлан ажиллуулах зэргээр салбар дундын хамтын ажиллагааг хангаж ажиллах шаардлагатай байна” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652703
0 эможи

keyboard_arrow_up