САЙН МЭДЭЭ: Алба хаагчид 6 хүүхэдтэй ээжид газар авч хашаа, гэр барьж өгчээ САЙН МЭДЭЭ: Алба хаагчид 6 хүүхэдтэй ээжид газар авч хашаа, гэр барьж өгчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: Алба хаагчид 6 хүүхэдтэй ээжид газар авч хашаа, гэр барьж өгчээ

2023 оны 11 сарын 09

Arslan.mn

Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбарын түүхт 30 жилийн ойгоо тохиолдуулж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын өрх толгойлсон ээжид газар авч хашаа, гэр барьж өгчээ.

Зургаан хүүхдийн ээж өмнө нь түрээсийн гэр, байшинд амьдарч өдий хүрсэн. Сайхан сэтгэлт түмнийхээ дэмжлэгээр өөрийн гэсэн хашаа, гэр оронтой боллоо. Тусыг мартахгүй үр хүүхдүүддээ эрдэм номтой сайн хүн болгон өсгөнө хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлжээ.

Мөн алба хаагчдын санаачилсан сайн үйлсэд Мөрөн сумын аж ахуйн нэгж байгууллагууд нэгдэж хүүхдүүдэд нь дулаан хувцас, хичээлийн хэрэглэл, хоол хүнс зэргээр дэмжлэг үзүүлжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652651
3 эможи

уншигч
2023-11-09 14:24
Маш их баярлал та бүхний ажил үйлс өөдрөг байг. Өнөр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсье.
keyboard_arrow_up