Цээл сумын 15 настай хүү тарваган тахлаар нас барсан болох нь батлагджээ Цээл сумын 15 настай хүү тарваган тахлаар нас барсан болох нь батлагджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цээл сумын 15 настай хүү тарваган тахлаар нас барсан болох нь батлагджээ

2023 оны 9 сарын 01

Arslan.mn

Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор 15 настай, эрэгтэй хүүхэд нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.

Энэ талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс "2023 оны наймдугаар сарын 29-нд Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй нас барсан тохиолдол бүртгэгдсэн.

Наймдугаар сарын 31-нд Говь-Алтай аймгийн ЗӨСТ-д хийгдсэн нян судлалын шинжилгээ, Ховд аймгийн ЗӨСТ-д хийгдсэн молекул биологи(PCR)-ийн шинжилгээгээр иргэн тарваган тахлын халдвар авч нас барсан болох нь батлагдлаа" хэмээн мэдээллээ.

Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багт уг иргэн тарвага агнаж идэж, хоёр хоног халуурч байгаад нас барсан гэх мэдээллийг Цагдаагийн болон эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд хамтран шалгажээ.

Иймд тахлын голомт бүхий газарт зорчихгүй байх, ан амьтны түүхий эд, махыг хүнсэнд хэрэглэхгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг гурван жилийн хугацаанд буюу 2021-2024 онд хоригложээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650352
0 эможи

keyboard_arrow_up