Портер машинтай иргэд осолдож, хоёр хүн АМИА АЛДЖЭЭ
2023 оны 8 сарын 31
Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур баг Ногоон нуур гэх газарт 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл нуурын усанд осолдож, эрэгтэй, эмэгтэй 2 хүн амь хохирчээ.
Уг хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар бүртгэн шалгаж байна.
Иргэд та бүхэн гол, мөрөн, нуур гатлахдаа баталгаатай зам гүүрээр зорчиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650315
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: