ТӨВ АЙМАГ: Нэг хүн боомын халдвар авч өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ ТӨВ АЙМАГ: Нэг хүн боомын халдвар авч өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ТӨВ АЙМАГ: Нэг хүн боомын халдвар авч өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ

админ
2023 оны 8 сарын 24

Arslan.mn

Энэ оны наймдугаар сарын 21-нд Төв аймгийн Мөнгөнморьт суманд малын боомын өвчлөл бүргэгдсэн байна. Тухайн голомтоос нэг хүн боомын халдвар авч өвчилсөн болох нь 2023 оны наймдугаар сарын 23-ны өдөр ЗӨСҮТ-д хийгдсэн лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ:

  • Уг тохиолдлыг Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлаж, эмчилгээ хийгдэж байна.
  • Голомтын тандалт судалгааг өргөжүүлэн, халдварын эх уурхай, халдвар дамжих хүчин зүйлсийг тогтоон, голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийгдэж байна.
  • Тус суманд 2023 оны 08 дугаар сарын 21-нд сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.

БООМ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ:

Боомоор өвчилсөн, үхсэн мал амьтан, тэдгээрийн сэг зэм, боомын үүсгэгч агуулсан хөрс өвчний эх уурхай болдог. Тиймээс шалтгаан нь тодорхойгүй болон боомоор үхсэн малыг өвчихгүй, махыг ашиглахгүй, өвчтэй малын хашаа, хороо, өтөг бууцтай харьцахгүй байхыг зөвлөж байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650046
0 эможи

keyboard_arrow_up