Хөвсгөл аймагт тарвага СЭРГЭЭН нутагшуулжээ Хөвсгөл аймагт тарвага СЭРГЭЭН нутагшуулжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хөвсгөл аймагт тарвага СЭРГЭЭН нутагшуулжээ

2023 оны 6 сарын 06

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит VII дугаар хуралдааны 22 дугаар тогтоолоор Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлын ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогоос 10,000,000 /арван сая/ төгрөгөөр тарвага сэргээн нутагшуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.

Энэ дагуу Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас 50 бодгаль тарвагыг Жаргалант суманд сэргээн нутагшуулах ажлыг ан амьтны мэргэжлийн байгууллага болох "Агнуурын менежментийн “ТЭХ төв" ТББ-тай хамтран зохион байгуулав. Зооноз өвчин судлалын төв тарваган тахлын түргэвчилсэн тестээр  шинжилгээ авч ажиллажээ.

Тарвага нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэхэд чухал үр нөлөөтэй ба бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн ач холбогдолтой юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647843
0 эможи

keyboard_arrow_up