Дорнод аймгийн нутагт ОХУ-ын талаас хээрийн түймэр орж иржээ Дорнод аймгийн нутагт ОХУ-ын талаас хээрийн түймэр орж иржээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дорнод аймгийн нутагт ОХУ-ын талаас хээрийн түймэр орж иржээ

2023 оны 4 сарын 21

Arslan.mn

Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн "Хөх-Уул” гэдэг газар ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн тэмдэгтээр хээрийн гал түймэр өчигдөр 13:00 цагийн орчимд орж иржээ.

Аймгийн гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Чулуунхороот, Дашбалбар, Гурванзага, Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрынхан ажиллаж түймрийг дөрөвдүгээр сарын 21-ний 04:20 цагт бүрэн унтраасан байна.

Үүнээс гадна Чойбалсан сумын Сүмбэр багийн Зүүн-Өлзийт гэдэг газар өчигдөр 14:50 цагийн орчимд хээрийн түймэр гарч, орой 18:45 цагт бүрэн унтраажээ.

Мөн Баянтүмэн сумын Өлзийт багийн Сүүл нуур гэдэг газар түймэрт гарч, урьдчилсан байдлаар 25,000 га талбай өртсөн байна. Түймрийг урд шөнө бүрэн унтраажээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646349
0 эможи

keyboard_arrow_up