СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Идэрийн голд цөмөрсөн автомашиныг татан гаргалаа СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Идэрийн голд цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Идэрийн голд цөмөрсөн автомашиныг татан гаргалаа

2023 оны 4 сарын 03

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг аймгийн төвөөс урагш 130км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т орших Зүрх багийн нутаг Дээд гарам хэмээх газарт Идэрийн голын мөс цөмөрч суудлын автомашин суусан байна. Энэ ослын дуудлага өнгөрсөн баасан гараг буюу гуравдугаар сарын 31-ний 17:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргасна байна.

Он гарсаар бүртгэгдсэн гол, нуурын мөсөнд цөмөрсөн 14 дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 21 иргэний амийг аварч, 10 тээврийн хэрэгслийг татан гаргаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645817
0 эможи

keyboard_arrow_up