Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар нь ШШГГ-тай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар нь ШШГГ-тай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар нь ШШГГ-тай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа

2023 оны 3 сарын 29

Arslan.mn

Өнөөдөр буюу энэ сарын 29-ний өдөр Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас цагдаагийн газартай хамтран ''Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тавих Цагдаагийн байгууллагын хяналт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал'' сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа нэгжгүй нутаг дэвсгэр буюу алслагдсан сумдад хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа ялтан болон албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд тавих хяналтыг эрчимжүүлэх, дээрх ажиллагааны явцад хүний эрхийг хангах, хоёр байгууллагын хамтран ажиллах журмын хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр харилцан санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ.

Arslan.mn

Зөвлөгөөнд хоёр байгууллагын удирдлага, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, сум дундын цагдаагийн тасгийн дарга, хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч болон шийдвэр гүйцэтгэгч нар оролцож, зөвлөгөөний төгсгөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлага, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурорын зүгээс хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тавих Цагдаагийн байгууллагын хяналт сайн байгааг онцолж, энэ ажилд идэвх, санаачилга гарган ажилласан Түмэнцогт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Отгонбаатарт "Талархал"-ын хуудас гардууллаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645738
1 эможи

keyboard_arrow_up