“Петрочайна Дачин тамсаг“ компани чиг үүргийнхээ хүрээнд зээрийн сэг, зэмийг түүсэн гэх мэдээллийг өгсөн “Петрочайна Дачин тамсаг“ компани чиг үүргийнхээ хүрээнд зээрийн сэг, зэмийг түүсэн гэх мэдээллийг өгсөн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Петрочайна Дачин тамсаг“ компани чиг үүргийнхээ хүрээнд зээрийн сэг, зэмийг түүсэн гэх мэдээллийг өгсөн

2023 оны 3 сарын 28

Arslan.mn

Дорнод аймгийн Байгаль орчны газрын дарга А.Гантулга: 

"Петрочайна Дачин тамсаг" компаниас мал, амьтны гаралтай сэг, зэмийг түүж устгалд оруулах чиг үүргийнхээ хүрээнд зээрийн сэг, зэмийг түүсэн гэх мэдээллийг өглөө. 

Уг нь мал, амьтны сэг, зэмийг улсын байцаагчийн хяналтан доор акт үйлдэж, булж устгах журамтай. Гэтэл тус компаниас энэ талаараа сумын ЗДТГ, мал эмнэлэгт мэдэгдсэн зүйлгүйгээр булж, устгахыг завдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нь зөрчилтэй байна гэж үзэж байгаа. Шинжилгээний хариу гарахаар яагаад олноор хорогдсон нь тодорхой болно. 

2017 онд болсон гангийн үеэр тодорхой тооны зээр харангатаж үхэж байсан бол 2021 оны 08, 09 дүгээр сард болсон үргэлжилсэн их борооны улмаас болж мөн тодорхой тооны зээр хорогдсон. Тус оны 01 дүгээр сард Халх гол, Матад, Тамсагийн орчмоор тодорхой тооны зээр өвөлжилтийн хүндрэлээс шалтгаалан осгож байсан. Тухайн үед бид , "Петрочайна Дачин тамсаг" ХХК-тай хамтран хүн хүч, техникийг нь ашиглаад зээрийн сэг, зэмийг устгах ажлыг хийж гүйцэтгэж байсан. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
645724
1 эможи

Зочин
2023-03-28 23:57
Бүгд худалдагдсан байна
keyboard_arrow_up