Осолд өртсөн нэг настай охиныг ЭСЭН МЭНД аварчээ Осолд өртсөн нэг настай охиныг ЭСЭН МЭНД аварчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Осолд өртсөн нэг настай охиныг ЭСЭН МЭНД аварчээ

2022 оны 11 сарын 04

Arslan.mn

Төв аймгийн Баяндэлгэр сумын Тогосын хоолой багийн “Дөтлүүр уруудах” гэдэг газар зам тээврийн осол гарч, 2 хүн автомашины эд ангид хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан байна.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Приус-30” загварын автомашин, “Тоёота Камри” загварын автомашинтай мөргөлдөж, “Приус-30” загварын автомашин автозамын хажуу руу унаж иргэн Г /52 настай, эрэгтэй/, Д /47 настай, эмэгтэй/, Э /1 настай, эмэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гарган, Багануур дүүргийн Эрүүл мэндийн түргэн тусламжийн эмч, Төв аймгийн Эрдэнэ сумын Цагдаагийн хэсгийн тээврийн цагдаад тус тус хүлээлгэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642104
0 эможи

keyboard_arrow_up