Тэмээгээ хариулахаар яваад алга болсон мэгтэйг ЭСЭН МЭНД олжээ Тэмээгээ хариулахаар яваад алга болсон мэгтэйг ЭСЭН МЭНД олжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Тэмээгээ хариулахаар яваад алга болсон мэгтэйг ЭСЭН МЭНД олжээ

2022 оны 10 сарын 24

Arslan.mn

Тэмээгээ хариулахаар яваад сураггүй алга болсон 18 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ. Тодруулбал Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн “Хулст” гэдэг газар иргэн С энэ сарын 22-ны өдрийн 19:00 цагийн орчим тэмээгээ хариулахаар яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага мэдээллийг мөн өдрийн 23:00 цагт холбогдох байгууллага хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн отроор нүүдэллэж явсан иргэн С /18 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж аравдугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт Жаргалант багийн Давст гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 7 км/-аас эсэн мэнд олсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641685
0 эможи

keyboard_arrow_up