38 настай эрэгтэйг буудаж амийг нь хохироогоод зугтсан этгээдийг олж тогтоон, мөрдөн шалгаж байна 38 настай эрэгтэйг буудаж амийг нь хохироогоод зугтсан этгээдийг олж тогтоон, мөрдөн шалгаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

38 настай эрэгтэйг буудаж амийг нь хохироогоод зугтсан этгээдийг олж тогтоон, мөрдөн шалгаж байна

2022 оны 10 сарын 07

Arslan.mn

Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт өнгөрсөн наймдугаар сарын 17-нд 38 настай, эрэгтэйн толгойн тус газарт 58 настай “Б” гэгч буудаж амь насыг нь хохироон хэргийн газраас оргон зайлсан гэмт хэрэг гарчээ.

Тухайн этгээдийг эрэн сурвалжилсны эцэст энэ сарын 3-ны өдөр олж тогтоосон байна. Одоогоор хэргийг тус аймаг дахь цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

“Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 03-ны өдөр эрэн сурвалжлалтын чиглэлээр

  • оршин суугаа газраасаа алга болсон 5,
  • оргодол 2,
  • гэмт хэрэгт сэрдэгдсэн 45,
  • тээврийн хэрэгсэл 3,
  • шүүхээс даалгасан хүн 54,
  • эд зүйл 8-ыг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн хэрэг 45,
  • цагдаагийн байгууллагад урьд бүртгэгдээгүй 1 хэргийг тус тус илрүүллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
1
wow an post
yay an post
2
sad an post
2
ouch an post
3
confuse an post
7
angry an post
10
641162
47 эможи

Од нэмэх
2022-10-08 20:26
00000
Иргэд
2022-10-08 12:28
Насаар нь шоронд байлгасан нь дээр байх
иргэд
2022-10-07 10:34
Цаазаар авах зүйл анги урьдчилан сэргийлнх асар их ач холбогдолтой байсан,гэтэл дотоод гадаадад нэр төр хөөцөлдсөн нэг зальтай этгээд энэ зүйл ангийг эрүүгийн хуулиас авахуулсаны дараа бусдыг санаатай алах гэмт хэрэг өссөн,энэ хариуцлагагүй байдалд дүгнэлт хийж уг зүйл ангийг хуульд буцаан суулгах асуудалд төр засаг дэндүү хашин хойрго хандаж байна,бусдыг алах гэмт хэрэг танхайчуудын санааны зоргоор үйлдэгдэх болсон нь нууц биш
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up