ШУУРХАЙ: Ховд аймагт тарваган тахлын НЭГ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ ШУУРХАЙ: Ховд аймагт тарваган тахлын НЭГ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 15, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Ховд аймагт тарваган тахлын НЭГ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ

2022 оны 9 сарын 20

Arslan.mn

Ховд аймагт тарваган тахлын нэг тохиолдод бүртгэгдсэн байна. Тодруулбал тус аймгийн Мөст сумын Хужирт багийн Түймэр гэдэг газраас иргэн "С" нь 2022 оны 09 сарын 12-ны өдөр хавхаар тарвага агнаж, чанаж идсэний дараа халуурах, гүйлгэх шинж тэмдэг илэрч, аймгийн эрүүл мэндийн төвд хандсан байна.

Ховд аймгийн ЗӨСТ-ийн яаралтай дуудлагын баг өвчтөнөөс сорьц авч лабораторийн шинжилгээ хйисэн бөгөөд молекул биологи, нян судлалын шинжилгээ болон эмнэлзүй, тархвар судлалаар тус өвчтөн нь тарваган тахлын булчирхайн хэлбэр, үжил хэлбэрээр хүндэрсэн болох нь батлагдаж, Ховд аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран халдварт өвчний голомтын шуурхай хариу арга хэмжээг аван ажиллаж байна.

Энэ асуудлын хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийнэ.

Arslan.mn

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640555
1 эможи

keyboard_arrow_up