Г.Эрдэнэбаяр: Залилангийн гэмт хэргийн 80 хувь нь цахимаар үйлдэгдэж байна Г.Эрдэнэбаяр: Залилангийн гэмт хэргийн 80 хувь нь цахимаар үйлдэгдэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 25, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Г.Эрдэнэбаяр: Залилангийн гэмт хэргийн 80 хувь нь цахимаар үйлдэгдэж байна

2022 оны 9 сарын 15

Arslan.mn

Энэ оны эхний найман сарын байдлаар Орхон аймгийн Цагдаагийн газарт залилангийн гэмт хэрэг 150 бүртгэгджээ.

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 82 хэргээр буюу 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэг 62 бүртгэгджээ.

Залилангийн гэмт хэргийн 70-80 хувь нь цахим орчинд үйлдэгдэж байгаа тул аймгийн Цагдаагийн газраас  энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр оюутан, сурагчдад зориулж  сургалт, мэдээлэл, ухуулга сурталчилгаа хийжээ. Мөн банк, санхүүгийн байгууллагатай хамтран иргэдэд санхүүгийн болон хууль эрх зүйн зөвлөмж, мэдээлэл хүргэх өдөрлөг хийж байна гэж аймгийн Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г. Эрдэнэбаяр мэдээллээ.

Залилангийн гэмт хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Фэйсбүүк болон цахим хаягаар тань мөнгө зээлэх, тусламж, хандив хүссэн чат ирвэл та заавал  утасдаж лавлана уу.
  • Цахимаар бараа, материал, эд зүйл захиалахдаа албан ёсны эх сурвалжийг заавал нягтална уу.  
  • Хуурамч цахим хуудас, интернэт худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашигласан болон фэйсбүүк зарын группүүдэд тавигдсан зах зээлийн үнээс илтэд доогуур үнээр зарж борлуулж байгаа гэх эд зүйлийг худалдан авахгүй байх.  
  • Төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэр, байгууллагад ажилд оруулж өгнө, бага хүүтэй зээлийг орлого нотлохгүй гаргана гэх зэрэг нийтлэл, заруудад хууртахгүй байхад анхаарна уу.
  • Өөрийн фэйсбүүк, интернэт банк болон бусад цахим хаягийн нууцлал аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.
Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640450
0 эможи

keyboard_arrow_up