COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 08, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БХТ: Говь-Алтай аймгийн Бигэр сумын сурагчид ШИНЭ ДОТУУР БАЙРТАЙ боллоо

админ
2022 оны 9 сарын 13

Arslan.mn

Говь-Алтай аймгийн Бигэр суманд 2020 онд 320 хүүхдийн хүчин чадалтай сургууль ашиглалтад орсон бол, энэ жил 100 ортой сургуулийн дотуур байр ашиглалтад орж хүүхэд багачуудад суралцах таатай орчин бүрдлээ. Боловсрол шинжлэх ухааны яамны захиалгаар Барилгын хөгжлийн төв захиалагчийн техникийн хяналтыг хийж Улсын комиссын үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.

Сурагчдын дотуур байр орчин үеийн дэвшилтэд технологи бүхий номын сан, уншлагын танхим, амралтын өрөө, гал тогоо, ариун цэврийн байгууламж бүхий сурагчдын хичээллэх, амрах таатай орчныг бий болгожээ.

Сурагчдын дотуур байрны барилга угсралтын ажлыг “Ашид гэгээн өргөө” ХХК, “Барилга байгууламж” ХХК-ны зураг төслөөр хийж гүйцэтгэсэн гэж Барилгын хөгжлийн төвөөс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640329
1 эможи

БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up