Ц.МӨНХБАТ: Хүнд даацын автомашины жолооч нар ДААЦАА хэтрүүлснээс болж өчнөөн ТЭРБУМЫН авто замууд ЭВДРЭЛД орж, ОСОЛ ГАРЧ байна Ц.МӨНХБАТ: Хүнд даацын автомашины жолооч нар ДААЦАА хэтрүүлснээс болж өчнөөн ТЭРБУМЫН авто замууд ЭВДРЭЛД орж, ОСОЛ ГАРЧ байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ц.МӨНХБАТ: Хүнд даацын автомашины жолооч нар ДААЦАА хэтрүүлснээс болж өчнөөн ТЭРБУМЫН авто замууд ЭВДРЭЛД орж, ОСОЛ ГАРЧ байна

2022 оны 9 сарын 05

Өмнөговь аймгийг зорьж буй том оврын авто машинууд даацаа хэтрүүлэн зорчих зөрчил удаа дараа Дундговь аймагт гараад байна. Дундговь аймгийн хувьд 2022 оны эхний найман сарын байдлаар зөвхөн авто замын 8700 зөрчил бүртгэгдсэнээс 30-аад хувь нь том оврын авто машин даац хэтрүүлэн зорчих, улмаар замын эвдрэл, гэмтлээс шалтгаалан зам тээврийн осол, хэрэггарах шалтгаан нөхцөлийн нэг болоод  байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Тэгвэл Дундговь аймагт авто замын хяналт шалгалтыг эрчимжүүүлснийг тээврийн жолооч нар эсэргүүцэн зам хааж зогссон асуудал үүсчээ. Харин уг нөхцөл байдлыг тээврийн жолооч нарын зүгээс тэдний үйл ажиллагааг хааж, боож байна гэх буруу ташаа мэдээллийг өгсөн байна.

Иймд бид Дундговь аймагт очиж газар дээрээс нь холбогдох албаны эх сурвалжаас нь тодруулан сурвалжиллаа.

Arslan.mnДундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбат "Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж ажилладаг.  Энэ ажлын хүрээнд бид Дундговь аймаг руу орох, гарах цэгүүд дээр хяналт шалгалт хийж ажиллаж байна.

Гэтэл нүүрс тээврийн том оврын ачааны автомашинууд удаа дараа сануулаад байхад даацаа хэтрүүлэх зөрчлийг гаргасаар байгаа юм. Тиймээс Дундговь аймаг дахь цагдаагийн газраас Авто тээврийн төвтэй хамтарсан хяналт шалгалтын хүрээнд 14 том оврын авто машиныг түр саатуулан холбогдох тайлбар, мэдээлэл авах гэсэн боловч жолооч нар  нь эсэргүүцэл үзүүлээд тайлбар өгөөгүй. Бидний зүгээс зөвхөн батлагдсан стандартыг дагаж даацаа тохируулж явах шаардлагыг л тавьсан. Нүүрс тээврийн хөдөлгөөнийг хорьсон зүйл огт байхгүй. Бид хуульд заасны дагуу шаардлага тавьж, биелүүлэхэд нь хяналт тавих үүрэгтэй.

Түүнчлэн Улаанбаатар - Дундговь, Дундговь-Өмнөговь чиглэлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон "Эрдэнэс таван толгой" компани зэргээс нийт 5.8 орчим тэрбум төгрөгөөр авто замын засвар арчлалтын ажлууд хийгдсэн. Гэвч эхнээсээ хүлээлгэн өгсөн зам засвар арчлалтын ажлууд дахин эвдрэлд ороод эхэлсэн. Учир нь том оврын нүүрсний машинууд удаа дараа даац хэтрүүлэн явснаас үүдэж автозамын эвдрэл гэмтэл үүссээр байгаа. Үүнийгээ дагаад Дундговь, Өмнөговь аймгийн болон тус замаар зорчиж байгаа иргэд, зорчигчид авто замын осолд өртөх, эд хөрөнгө болон эрүүл мэндээрээ хохирох үндсэн шалтгаан болж байгаа юм.

Монгол улсын MNS 4598 :2020 "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага" стандартаар зургаа болон түүнээс дээш тэнхлэгтэй тээврийн хэрэгсэл бүх жин нь 44 тонн байх ёстой. Дундговь, Өмнөговь, Улаанбаатар чиглэлийн авто зам нь тусгай зориулалтын зам биш харин нийтийн хэрэгцээний зам тул нүүрс тээврийн жолооч нар стандартаа дагаад 44 тонноос хэтрэхгүйгээр ачаа тээвэрлэх ёстой.
 
2022 оны найман сарын байдлаар 8700 замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оноос 2000 зөрчлөөр өссөн гэсэн үг.  8700 зөрчлийн 2305 буюу 26 хувь нь ачааны автомашинууд нь тээвэр хийхдээ стандарт норм, дүрэм журам буюу даац хэтрүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.46, 14.7.46, 14.7.49 дэх хэсэгт зааснаар 50-150 мянган төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авагджээ. Цагдаагийн байгууллагаас компаниудад стандарт, дүрэм журмыг мөрдөж ажиллах талаар албан мэдэгдлийг хүргүүлсэн байгаа" гэв.

Arslan.mn

 Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат: Нүүрс тээврийн авто машинуудын асуудал олон жил яригдаж байна. Манай аймгаар дамжин "Таван толгой түлш" ТӨҮГ болон зарим экспортын нүүрс тээврүүд дамжин өнгөрдөг. Хамгийн гол нь нүүрс тээврийн авто машинууд даац хэтрүүлэн явах зөрчил тасрахгүй байна. Зургаан тэнхлэгтэй машин бол 44 тонноор явах ёстой. Гэтэл 60-70 тонн хүнд даацтай явж байна.

Өнгөрсөн жил Дундговь аймгийн авто замын засвар, арчлалтад 1.1 тэрбум орчим төгрөг зарцуулагдсан. Гэтэл өнгөрсөн 10 дугаар сард дууссан зам нэгхэн сарын дараа буюу 11 дүгээр сард нь дахиад их эвдрэл үүссэн. Энэ асуудлыг ЗГХЭГ, ЗТХЯ-д  удаа дараа хэлж, хандаж байсан.  

Энэ жилийн хувьд Улаанбаатараас Мандалговь хүртэл 2 талдаа 2.9 орчим тэрбум төгрөг,  Мандалговиос урагшаа 20 км замын их засварт 3 тэрбум нийт 6 орчим тэрбум төгрөгийн ажил хийгдэж байгаа. Одоо ч хийгдээд явж байна. Хатаж бэхжээгүй байхад нь хүнд даацын авто машин явчихдаг. Тээвэрчдийн асуудал юм шиг харагдаж байгаа боловч нөгөө талдаа  Өмнөговь аймгийн 60 гаруй мянган иргэн зорчиж байна. Энэ хүмүүсийн эрх ашиг давхар хөндөгдөөд байна. Үүнд маш олон осол аваар гарч эд хөрөнгө, машин хөрөнгө сүйдэж байна. Холбогдох аж ахуйн нэгжүүд анхааралдаа авдаггүй.

Замыг өдөр болгон засаад байдаг төсөв мөнгө бидэнд байхгүй. Гол нөлөөлөөд байгаа хүчин зүйл нь бол хүнд даацын тээврийн авто машины даац хэтрэлт. Тиймээс бид 09 дүгээр сарын 15-наас зам ашиглалтанд орчих юм бол даацаа стандартад бариулах шаардлагыг тасралтгүй тавиад явна. 
Монгол Улсын Ерөнхий сайдын 2022-07-28-ны өдрийн 08 дугаар албан даалгаврын 2 дахь хэсэгт "... шахмал түлшний түүхий эдийг холбогдох стандартын дагуу тээвэрлэх ..." гэж заажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640062
3 эможи

Zochin
2022-09-09 13:47
Jolooch nariin uureg hariutslaga bnashdee ter zamaae deed hyzgaar ni 44 tn nuurs zuuh yostoi bol tuunees ni hetruulj bolohguishdee deer ni zam zasvariihan hir chanartai yum hiij baigaag hen hynaad baigaan
Зочин
2022-09-08 22:03
Сар болгон замаа зассан нэрээр цавчаад бай, 60-70 тн-той явахаар замаа хийгээч, илүү сэтгэж чадахгүй л дээ
харчин
2022-09-06 10:10
хяналт шалгалт хийх нь зөв ном дүрмээрээ явах шиг сайхан зүйл үгүй.
keyboard_arrow_up