Орхон аймгийн БОЭТ нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 20 хувиар НЭМЖ,  30 хүнд байрны урьдчилгаа 20 сая төгрөгийн  дэмжлэг үзүүллээ Орхон аймгийн БОЭТ нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 20 хувиар НЭМЖ, 30 хүнд байрны урьдчилгаа 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 15, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Орхон аймгийн БОЭТ нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 20 хувиар НЭМЖ, 30 хүнд байрны урьдчилгаа 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ

2022 оны 8 сарын 25

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас 2022 оны 08 дугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон зарласан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн.

Тэгвэл Орхон аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв  гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон нэг жилийн хугацаанд амжилттай ажиллаж эмч, эмнэлгийн ажилчдынхаа үндсэн цалинг 20 хувиар нэмж, 30 ажилтандаа орон сууцны урьдчилгаа болгон 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Энэ талаар тус эмнэлгийн удирдлага " 2021 оны гуравдугаар сараас Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон сүүлийн нэг жилийн хугацаанд манай хамт олон амжилттай ажиллаж, энэ хэрээр ажилчдын нийгмийн асуудалд ихээхэн анхаарч байна. Цалин хөлсний шатлалыг шинэчлэн тогтоож өнгөрсөн тавдугаар сард ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн бол наймдугаар сард ахин 10 хувиар нэмэгдүүлэхээр боллоо. Түүнчлэн залуу гэр бүл, өрх толгойлсон зэрэг амьдралын боломжийг харгалзан үзэж нийт 30 ажилтандаа орон сууцны урьдчилгаа болгож тус бүр 20 сая төгрөгийн дэмжлэг, урамшууллыг олгохоор шийдвэрлээд байна. Эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэлээрээ санхүүжихэд хамгийн гол нөлөө үзүүлэх зүйл нь тоног төхөөрөмжийн хүртээмж, ажилчдын ур чадвар" гэдгийг онцлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639660
2 эможи

ИРГЭН
2022-08-25 13:45
ЭНЭ БАЛАЙ ХААНА ШАГНАЛ ГАРДУУЛНА, ТУУЗ ХАЙЧИЛНА ТЭНД Л ЗОЛБИНТОЖ ЯВАХ ЮМАА, ИЧЭЭСЭЙ, ИРЭХ СОНГУУЛЬ АЛБИНТАЖ БАЙГААД ГАРЧИХ САНААТАЙ Л ГҮЙГЭЭД
keyboard_arrow_up