Модны хөвөн наранд халсны улмаас гал гарчээ Модны хөвөн наранд халсны улмаас гал гарчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Модны хөвөн наранд халсны улмаас гал гарчээ

2022 оны 6 сарын 24

Arslan.mn

Модны хөвөн наранд хэт халсны улмаас шатаж, Жаргалант паркад гал гарсныг хугацаа алдалгүй унтраажээ.

Ойрын өдрүүдэд модны хөвөн ихээр унаж, халуун нар гарч байгаатай холбогдуулан модны хөвөн наранд халж гал гарах аюултай байгааг аймгийн Хот тохижилт ОНӨҮГ-аас санууллаа. Тус газрынхан өөрсдийн боломжоор модыг бороожуулж услах, паркийн навч хөвөнг цэвэрлэх, ээлж гарган паркийг эргэх зэрэг ажлыг хэрэгжүүлж байгаагаа мөн мэдээлэв.

Иймд ард иргэдийг орон гэрийнхээ ойр орчмын модны хөвөнг цэвэрлэх, норгож аюулгүйжүүлэх, татсан тамхины ишээ ил задгай хаяхгүй байх, анхаарал болгоомжтой байхыг уриаллаа.

Тус үйл явдлын талаар аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн “Жаргалант” хүүхдийн паркийн 1.5 га орчим талбайд гал гарч байсныг унтрааж ажилласан. Дуудлага энэ сарын 22-ны өдрийн 13.00 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдэж, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар алба хаагчид 2.4 км замыг туулан очиход 1.5 га орчим талбай шатаж байсныг 35 минут ажиллаж унтраажээ.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
638211
2 эможи

Ирээдүйгээс
2022-06-25 11:14
Хавар модны мөчрүүдээ зориулалтын дагуу тайрчихвал ийм асуудал гарахгүйшдэ. Өнгөрсөн хойно нь ингэж бх юм. Өвөл хавар зун ирдэгийг мартах юм үргэлж би монгол хүн
keyboard_arrow_up