СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ширүүн борооны улмаас Сэлэнгэ голд 130 ямаа урссан байна СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ширүүн борооны улмаас Сэлэнгэ голд 130 ямаа урссан байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ширүүн борооны улмаас Сэлэнгэ голд 130 ямаа урссан байна

2022 оны 6 сарын 17

Arslan.mn

Зургаадугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн онцгой байдлын газарт Сэлэнгэ голд 130 ямаа урссан тухай дуудлага иржээ.

Тус дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид болон сумын засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд усанд урссан малын сэг зэмийг гаргаж, халдваргүйжүүлжээ.

Иймээс хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэх тул дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж, аялж, зугаалж байгаа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Малчид, ард иргэд болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.

 ҮЕР УСНЫ АЮУЛААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ? 

  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
  • Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
  • Үерийн аюултай бүс нутгаас нүүх
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
  • Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
  • Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
  • Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх

Үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ

  • Үерийн аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах /гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, тогоо хөмрөх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгах/
  • Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах
  • Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж аль ойр байгаа өндөрлөг гарч тэндээ хүлээх
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах
  • Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах
  • Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг, холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа гэх мэт/-д мэдээлэх, бусдад хүргэх
  • Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх

Үер, усны аюулын үед өрх гэрт зайлшгүй бэлэн байвал зохих зүйлс:

  1. Ундны ус
  2. Илчлэг хоол хүнс
  3. Мэдээлэл холбооны хэрэгсэл /радио, гар утас/
  4. Эмийн сан, ариун цэврийн хэрэглэл, ариутгалын бодис
  5. Гэрэлтүүлэх болон дохио өгөх хэрэгсэл /гар чийдэн, лаа, шүдэнз, тод өнгийн даавуу, дарцаг, утаат дохио, толь, шүгэл гэх мэт
  6. Дулаан хувцас, цув, усны гутал, хөнжил
  7. Түлээ түлш
  8. Хүүхдийн хийлдэг тоглоом, ном, газрын зураг
  9. Гарын доорхи материал ашиглан хөвөх хувцас, хэрэгсэл бэлтгэх

10. Хүрз, жоотуу, олс, алчуур бээлий зэргийг бэлтгэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638014
0 эможи

keyboard_arrow_up