Улаанбаатар-Өлгий чиглэлийн тийзийн үнэ нэг талдаа 499-981 мянган төгрөг болсон  асуудлаар ШӨХТГ-т ХАНДЛАА Улаанбаатар-Өлгий чиглэлийн тийзийн үнэ нэг талдаа 499-981 мянган төгрөг болсон асуудлаар ШӨХТГ-т ХАНДЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар-Өлгий чиглэлийн тийзийн үнэ нэг талдаа 499-981 мянган төгрөг болсон асуудлаар ШӨХТГ-т ХАНДЛАА

2022 оны 6 сарын 04

Arslan.mn

Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа "Аеромонголиа" компанийн тийзийн үнэ өндөр байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа.

Тодруулж хэлбэл, дээрх чиглэлийн тийзийн үнэ нэг талдаа 499-981 мянган төгрөг байна.

Уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир нар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунтай  уулзжээ.

Уулзалтын үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун үүсээд буй асуудлыг асуудлыг анхааралдаа аван ажиллаж буйгаа илэрхийлж, нислэгийн үнийн өсөлтийн талаар ойрын хугацаанд холбогдох арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүд орон нутгийн нислэгийн үнийн өсөлтийг бууруулах талаар холбогдох яамдад хандаж байгаа ажээ.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
637621
3 эможи

keyboard_arrow_up