“Ирээдүйгээ хамгаалъя” арга хэмжээний хүрээнд урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий САМБАРУУД байршууллаа “Ирээдүйгээ хамгаалъя” арга хэмжээний хүрээнд урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий САМБАРУУД байршууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 21, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Ирээдүйгээ хамгаалъя” арга хэмжээний хүрээнд урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий САМБАРУУД байршууллаа

2021 оны 7 сарын 06

Arslan.mn

Ховд аймгийн ГХУСАЗСЗ-тэй хамтран аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд  аймгийн төвийн 4 замын уулзвар, Номин худалдааны төвийн уулзвар, олон улсын чанартай АН14 кодтой авто зам дагуу 6 ширхэг хулдаасан самбаруудыг хийн, байршууллаа.

Arslan.mn

Дашрамд дурдахад, Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс  хамгаалах зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар энэ оны 06 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг үе шаттай зохион байгуулахаас гадна замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч, явган зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, жолоочоос гадна зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлж, бие биедээ шаардлага тавих хэлбэрээр эерэг, хайр, халамжийг агуулсан нөлөөллийн аргаар явуулахаар төлөвлөжээ. 

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628585
0 эможи

Ирээдүйгээ хамгаалъя

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up