Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдэд хариуцлага тооцож байна Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдэд хариуцлага тооцож байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 13, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдэд хариуцлага тооцож байна

2021 оны 4 сарын 26

Сүхбаатар аймгийн онцгой комиссийн шийдвэрээр 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг /Улаан түвшин/-т шилжиж, аймаг, сумдаас орох, гарах болон дотор хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон.

Энэ хугацаанд эргүүл, постод үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн болон төрийн бусад байгууллагын ажилтан, алба хаагч нар нь хорио цээрийн дэглэм зөрчсөн 84 зөрчил /хорио цээрийн дэглэм зөрчиж хот хооронд зорчсон 11, зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон 56, явганаар хөдөлгөөнд оролцсон 11, согтууруулах ундаа худалдан борлуулсан 1, тусгаарлах байрны журам зөрчсөн 2, гэрийн ажиглалтын дэглэм зөрчсөн 1, бусад 5/-ийг илрүүлэн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ тооцохоор холбогдох шалгалтыг явуулж байна.

Дээрх 84 зөрчлийн 66 буюу 78.5 хувийг Онцгой байдлын газарт харьяаллын дагуу шилжүүлэн шалгуулж байна.

Иймд халдварт өвчний үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг сахин, иргэнийхээ үүргийг биелүүлэхийг цагдаагийн газраас уриалж байна.

Хариуцлагатай байж халдвараас хамтдаа сэргийлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626001
0 эможи

keyboard_arrow_up