Сэлэнгэ мөрөнд осолдсон гурван хүний цогцсыг эрэн хайж байна Сэлэнгэ мөрөнд осолдсон гурван хүний цогцсыг эрэн хайж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 13, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Сэлэнгэ мөрөнд осолдсон гурван хүний цогцсыг эрэн хайж байна

2021 оны 4 сарын 25

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг, Сэлэнгэ мөрөнг гаталж явсан 10 хүний долоо нь усанд живсэн харамсалтай хэрэг энэ сарын 21-нд гарсан. Өнөөдрийн байдлаар усанд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй бөгөөд долоон иргэний дөрвийнх нь цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Үлдсэн гурван иргэнийг эрэн хайх ажиллагаанд Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан алба хаагчид нэмэлтээр оролцохоор, ослын голомтод очсон аж. Ийнхүү дөрөвдүгээр сарын 24-нд Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид болон орон нутгийн иргэд, ар гэрийнхэн 8 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:00 цагт осолдсон иргэдийн завийг анх осолдсон газраас зүүн зүгт 200 метрээс олж уснаас гаргасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625969
0 эможи

keyboard_arrow_up