Хүчтэй шуурганы улмаас Завханд 3 айлын гэр нуржээ Хүчтэй шуурганы улмаас Завханд 3 айлын гэр нуржээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хүчтэй шуурганы улмаас Завханд 3 айлын гэр нуржээ

2021 оны 3 сарын 27

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Сангийн далайн 3 дугаар багийн “Цэцний-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 252 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/-т 03.26-ны өдрийн 17:00 цагийн үед 24 м/с хүрч шуурсаны улмаас 5 ханатай гэр унасан мэдээллийг 03.26-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цэцэн-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга малчин Ч-ын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг өгсөн.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн “Цагаанморьтын Шарилжны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 145 км, сумаас зүүн зүгт 25 км/-т 03.26-ны өдрийн 19:00 цагийн орчим 24 м/с хүрч шуурсаны улмаас 6 ханатай гэр унасан тухай мэдээллийг 03.26-ны өдрийн 20:11 цагт хүлээн авсан. Тус сумын Алтан багийн Засаг дарга иргэн Б-ийн 6 ханатай гэр унасан нөхцөл байдалтай танилцаж тухайн газарт хохирлын үнэлгээ тогтоон ажилласан.

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Нефтийн хэсгийн 10 дугаар гудамжинд 03.26-ны өдрийн 19:30 цагийн орчим 10 м/с хүрч хүчтэй шуурсаны улмаас 4 ханатай гэр унасан тухай мэдээллийг 03.26–ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Улиастай сум дахь Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:55 цагт очиж иргэн Ж-ийн 4 ханатай гэр, хашаа нурсаныг хураан ар гэрийн хүмүүст хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
624843
1 эможи

keyboard_arrow_up