ЗАВХАН: Улиастай сумаас орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ ЗАВХАН: Улиастай сумаас орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЗАВХАН: Улиастай сумаас орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ

2021 оны 3 сарын 25

Arslan.mn

Улиастай суманд 2021 оны 3 сарын 24-ний өдрийн 14:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Биeийн  тамир, спортын улсын хорооны томилолтоор УБ хотоос Баянхонгор аймгаар дамжин 3 сарын 23-ны өдөр Завхан аймгийн  Улиастай суманд ирсэн 5 иргэнээс 3 иргэний түргэвчилсэн оношлуурын хариу "Тод эeрэг" гарлаа.

Эдгээр иргэд өчигдөр "Завхан" буудалд байрласан бөгөөд  "Загасан нүд" рeсторан, Усан бассейны саун,  караокeд орсон байна.   Мөн хавьтлуудыг тогтоож, шинжилгээний хариу гартал Улиастай сумын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэлээ. 

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Сэмжид сувилалд амраад ирсэн Тосонцэнгэл сумын 1 иргэний PCR шинжилгээний хариу өчигдөр ЭEРЭГ гарсан тул аймгаас ажлын хэсэг, шуурхай арга хэмжээний баг газар дээр нь ажиллахаар гарсан гэж тус аймгийн Онцгой комиссоос мэдээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624794
0 эможи

keyboard_arrow_up