Хөвсгөл аймагт өнөөдрөөс эхлэн 9 хоногийн хугацаатай ХӨЛ ХОРИО тогтоожээ Хөвсгөл аймагт өнөөдрөөс эхлэн 9 хоногийн хугацаатай ХӨЛ ХОРИО тогтоожээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хөвсгөл аймагт өнөөдрөөс эхлэн 9 хоногийн хугацаатай ХӨЛ ХОРИО тогтоожээ

2021 оны 3 сарын 20

Arslan.mnКоронавируст халдварын батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдлээ

Хөвсгөл аймагт өчигдөрийн 20.00 цагийн байдлаар коронавируст халдварын тоо хоёроор нэмэгдэж, батлагдсан тохиолдол 12 боллоо.

Тиймээс Хөвсгөл аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, гуравдугаар сарын 20-29-н хүртэл 9 хоногийн хугацаанд хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. 

9 хоногийн хугацаанд дараах үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. 

Үүнд: 

  • Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд батлагдсан КОВИД-19 халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Цэцэрлэг, Цагаан-Уул сумын бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээлийн үйл ажиллагаа болон Мөрөн сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдын давтлага, сургалтаас бусад боловсролын үйл ажиллагаа,
  • Мөрөн, Цагаан-Уул сумын бүх шатны боловсролын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан 0-5 насны хүүхэдтэй ажилтанд байгууллагын хүний нөөцийн нөхцөл боломжтой уялдуулж, цалинтай чөлөө олгох,
  • Аймгийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа,
  • Аймгийн хэмжээнд жагсаал цуглаан, уралдаан тэмцээн, аялал зугаалга, хурим найр, хүлээн авалт, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим болон бүх төрлийн тоглоомын газар, алжаал тайлах төв, дэн буудал, фитнесс, шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газруудын үйл ажиллагаа,
  • Зах болон зах орчмын худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг дээрх заасан хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624640
0 эможи

Хөвсгөл

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up