АРХАНГАЙ: Батлагдсан нэг тохиолдол болон ойр харьцсан 14 хүнийг Улаанбаатар хот руу зөөвөрлөж байна АРХАНГАЙ: Батлагдсан нэг тохиолдол болон ойр харьцсан 14 хүнийг Улаанбаатар хот руу зөөвөрлөж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

АРХАНГАЙ: Батлагдсан нэг тохиолдол болон ойр харьцсан 14 хүнийг Улаанбаатар хот руу зөөвөрлөж байна

2021 оны 3 сарын 07

Arslan.mn

Архангай аймгийн Чулуут суманд сарлагийн тухай кино хийхээр ирсэн UBS телевиз болон Улсын Эрдмийн драмын театрын уран бүтээлчид Архангай аймагт ирсэн ба хамт явсан нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан байжээ.

Аймгийн Онцгой комисст 3 дугаар сарын 6-ны 18.10 цагийн үед ХӨСҮТ-өөс шинжилгээний хариуг хүлээгээгүй иргэн А-гийн шинжилгээний хариу эерэг гарч батлагдсан тухай мэдээлэл өгсөн байна. Тэр даруй аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж, ЭМГ-ын тархвар судлаач Э.Ариун-Эрдэнээр ахлуулсан хариу арга хэмжээний 1 дүгээр баг, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодоржоор ахлуулсан голомтод ажиллах удирдлагын багийг тус тус томилон явуулсан байна.

Өнөөдрийн байлаар дээрх 15 иргэний аймгийн төвд үйлчлүүлсэн хүнсний дэлгүүрийн худалдагч, ШТС, зочид буудлын гээд 1 дүгээр хавьтлын 3 иргэнийг гэрт нь тусгаарлаж, PCR шинжилгээний сорьцыг авчээ.

Өнөөдөр /03.07/ өглөө Чулуут сумаас 09:30 цагийн үед цагдаагийн хамгаалалт дор Улаанбаатар хот руу дээрх нэг батлагдсан тохиолдол болон хамт ирсэн 1 дүгээр хавьтлын 14 хүнийг зөөвөрлөж байна. Батлагдсан нэг тохиолдлын 1 дүгээр хавьтлаар Улаанбаатараас хамт ирсэн 14 хүнээс гадна нутгийн 14 хүн байгааг мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Чулуут суманд тусгаарлах байрыг бэлтгэн нутгийн 14 хүнийг тусгаарлах юм байна. Харин тандалт судалгаагаар одоогийн байдлаар дам 40 гаруй хавьтал байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
624304
5 эможи

ggg
2021-03-07 13:26
hurdan idgeereerei
keyboard_arrow_up