ДУНДГОВЬ: Сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг 15-наас эхлүүлэхээр шийдвэрлэв ДУНДГОВЬ: Сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг 15-наас эхлүүлэхээр шийдвэрлэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ДУНДГОВЬ: Сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг 15-наас эхлүүлэхээр шийдвэрлэв

2021 оны 3 сарын 01

Arslan.mn

Дундговь аймгийн Онцгой комиссын энэ оны дөрөвдүгээр хуралдааны шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг гуравдугаар сарын 15-наас эхлүүлэхээр боллоо.

УОК-оос сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын үйл ажиллагааг аймгууд гуравдугаар сарын нэгнээс хойш хэзээ эхлэхийг дотооддоо шийдвэрлэх чиглэл өгсөн ба Дундговь аймгийн хувьд 19 сургууль, 22 цэцэрлэг энэ сарын 15-наас хүүхдүүдээ хүлээн авахаар болж байна.

Тус аймгийн олон малчин 12 аймагт отроор явж байгаа тул хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, дотуур байрыг тусгаарлах байр болгон ашиглаж байсан тул түүнийг хэвийн байдалд нь оруулах, үдийн цай, цэцэрлэгүүдийн хүнсний худалдан авалтыг зохион байгуулах, анги танхимыг халдваргүйжүүлж, ариутгах зэрэг бэлтгэл ажлыг энэ хугацаанд хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа тул ийм шийдвэр гаргасан гэдгээ аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624094
0 эможи

keyboard_arrow_up