Ховд аймгийн амаржих газарт өнөөдөр ГУРВАН ИХЭР ХҮҮХЭД мэндэлжээ Ховд аймгийн амаржих газарт өнөөдөр ГУРВАН ИХЭР ХҮҮХЭД мэндэлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ховд аймгийн амаржих газарт өнөөдөр ГУРВАН ИХЭР ХҮҮХЭД мэндэлжээ

2021 оны 2 сарын 17

Arslan.mn

Ховд аймгийн амаржих газарт өнөөдөр ГУРВАН ИХЭР ХҮҮХЭД мэндэлжээ.

Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын харьяат, Жаргалант сумын Бугат багийн 1-17 тоотод амьдардаг Баасандоржийн Оюунгэрэл хоёр хүү, нэг охин төрүүлжээ. Тэрбээр одоо 30 настай. 2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байжээ. Ийнхүү гурван ихэр төрүүлснээр зургаан хүүхдийн ээж болж байна.

Эхний хүү өглөө 09:09 цагт нэг кг 830 гр, хоёр дахь хүү нь 09:11 цагт хоёр кг 110 гр, харин охин нь 09:13 цагт нэг кг 850 гр төржээ.

Ихрүүдийг Эх барихын ерөнхий мэргэжилтэн Ц.Нарангэрэл, Төрөх тасгийн эрхлэгч Б.Нансалмаа, тэргүүлэх зэргийн эх баригч Д.Наранхүү, Нярайн эмч Ц.Солонго нараар ахлуулсан баг эх барьжээ. Эх хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна гэж Ховд аймгийн Амаржих газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
108
haha an post
1
wow an post
13
yay an post
3
sad an post
ouch an post
1
confuse an post
2
angry an post
623711
154 эможи

tuul
2021-02-20 19:23
goy bn
Баттүвшин
2021-02-17 22:47
Монголын үрс минь маш олон болох болтугай. Ээжүүдээ хайрлан хамгаалж, дэмжиж тэтгэе. 3 ихэрүүд, ээжид нь эрүүл энхийг хүсэн ерөөе.
Ichinhorloo
2021-02-17 15:08
Bauyr hurgei
Ямар сайхан мэдээ вэ? Эрүүл энхийг бэлэгдье
2021-02-17 12:46
Ховд аймгийн ЗД өнгөрсөн жил 3 ихэр хүүхэддээ 3 өрөө байр бэлэглэж байсан. Даллага өгчээ сдахиад 3 ихэр мэндэлжээ
keyboard_arrow_up