Бусдын шинжилгээний бичгээр орон нутаг руу зорчсон иргэний түргэвчилсэн шинжилгээ ЭЕРЭГ гарчээ Бусдын шинжилгээний бичгээр орон нутаг руу зорчсон иргэний түргэвчилсэн шинжилгээ ЭЕРЭГ гарчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Бусдын шинжилгээний бичгээр орон нутаг руу зорчсон иргэний түргэвчилсэн шинжилгээ ЭЕРЭГ гарчээ

2021 оны 2 сарын 10

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос хоёрдугаар сарын 10-нд шилжих шөнө буюу 00:00 цагт  Улаанбаатар хотоос ирсэн иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ.

Тодруулбал, тухайн иргэн бусдын шинжилгээний бичгээр тус аймагт ирсэн бөгөөд орон нутаг уруу нэвтрэх үед авсан шинжилгээгээр ийнхүү эерэг гарсан байна.

Улаанбаатар хотоос ирсэн иргэн хоёрдугаар сарын 8-нд Улаанбаатар хотод “ПСР” шинжилгээнд хамрагдсан ч албан ёсоор хариугаа гараагүй байх үедээ өөр иргэний шинжилгээний хариугаар орон нутаг руу нэвтэрсэн байна. 

Өнгөрсөн өдрүүдэд аймгийн Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг Улаанбаатар хотоос орон нутагт ирж буй иргэдээ замын постуудад мөн аймгийн төвд нэгдсэн зохион байгуулалттайгаар шинжилгээ авч байсны үр дүнд ийнхүү өнөөдөр халдварын тохиолдлыг гадагш алдалгүй шуурхай арга хэмжээ авч ХӨСҮТ рүү илгээгээд байна.

Мөн тухайн иргэнтэй ойрын хавьтал болсон иргэдийг аймгийн төвд болон орон нутаг дахь тусгаарлалтын байруудад тусгаарлалтад авсан.

Тухайн иргэн 2020 оны 12-р сарын 16-наас эхэлж Улаанбаатар хотод түр хугацаанд оршин сууж байсан. Одоогийн байдлаар тухайн иргэн Улаанбаатар хотын Арьс ширний үйлдвэрээс илэрсэн голомттой ойрын хавьтал байж болзошгүй гэж үзсэн гэж Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
623478
6 эможи

зол
2021-02-10 14:21
Энэ мэт нөхпүүпэп амйгийн ОК юмуу засаг нь гомдол гаргаад шүүхэд өгөөч, яасан амиа бодсон дурак юэ, гомдол гарга, эрүү үүсгэ, тэгэхгүй бол өчнөөн хүн та нарыг мурих болно
Монгол
2021-02-10 10:26
Энийг зүгээр мэдээлээд л өнгөрөх үү. Хуурамч бичиг ашиглаж санаатайгаа халдвар тараахыг завдсан Гамшгийн хууль зөрчсөн асуудлаар дор хаяж 7 жилийн хорих ял шийтгэх юм байна.
keyboard_arrow_up