Дорноговь аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгджээ Дорноговь аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дорноговь аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгджээ

2021 оны 1 сарын 31

Дорноговь аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдсэн талаар тус аймгийн Онцгой комиссоос өчигдөр буюу нэгдүгээр сарын 30-нд мэдээлжээ.

Мэдээллийг Аймгийн эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг болон Онцгой байдлын газрын дарга, хурандаа н.Бат-Эрдэнэ нар хүргэсэн байна.

Уг мэдээлэлд “Манай аймагт илрээд байсан сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу 19:00 цагийн үед гарлаа. Иргэн Э 37 настай эрэгтэй нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд амьдардаг хүн. Энэ хүн нь Дорноговь аймагт ажил хийхээр ирсэн. Энэ хүний шинжилгээний хариу КОВИД 19 халдвар мөн болох нь батлагдсан.

Тухайн иргэн нь Улаанбаатар хотод байхдаа 9 дүгээр дунд сургууль, нисэх буудал, Налайхын “Оргил” супермаркетаар үйлчлүүлсэн байна. Ингээд 29-ний өдөр Улаанбаатараас Сайншанд руу ирсэн.

Ирэх хугацаандаа 29-ний 14:00-16:00 цагийн хооронд Говьсүмбэр аймгийн “Гоё амтат зоог” гэдэг газарт хоол идсэн. Энэ цаг үетэй давхцаж тухайн газраар үйлчлүүлсэн хүмүүс очсон газрынхаа эрүүл мэндийн байгууллагад хандахыг анхааруулж байна.  

Эдгээр хүмүүс Сайншандын гурван замын постоор 29-ний 22:00 цагийн үед орж ирсэн. Тиймээс 22:00-00:00 цагийн үед тухайн постоор Дорноговь аймаг руу орж ирсэн хүмүүс мөн шинжилгээнд хамраг ёстой” гэв.

Халдвартай нь батлагдсан иргэнийг аймгийн төв рүү оруулалгүй, постон дээрээс тусгаарласан бөгөөд өнөөдөр өглөө ХӨСҮТ рүү зөөвөрлөсөн байна. Түүний ойрын хавьтал болох хамт ирсэн 11 хүнийг аймгийн МСҮТ-ийн дотуур байранд тусгаарлажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623209
0 эможи

keyboard_arrow_up