ТӨВ АЙМАГ: “Ачтан-Элит клиник“ эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээ сөрөг гарчээ ТӨВ АЙМАГ: “Ачтан-Элит клиник“ эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээ сөрөг гарчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТӨВ АЙМАГ: “Ачтан-Элит клиник“ эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээ сөрөг гарчээ

2021 оны 1 сарын 06

Arslan.mn

 “Ачтан-Элит клиник" эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэн Төв аймгийн Заамар болон Эрдэнсант суманд очсоныг тусгаарлалтад авч,  түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан байна.

Тодруулбал, өнгөрсөн оны 12 дугаар сарын 15-22-ны өдөр тус эмнэлгийн Дотрын тасагт хэвтэн эмчлүүлсэн нэг иргэн Төв аймгийн Заамар сумын Шижир Алт гуравдугаар багт очсон байна. Тухайн иргэн эмнэлгээс гарахдаа  PCR шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан учир сум руугаа  явжээ. Ийнхүү аймгийн Эрүүл мэндийн газрын тандалт судалгааны баг өчигдөр очиж  тухайн иргэнээс болон гэр бүлийн хүнээс нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь сөрөг гарчээ.

Мөн 2020 оны 12 дугаар сарын 17-нд “Ачтан-Элит клиник"  эмнэлэгт рентген зураг авахуулсан иргэн Эрдэнсант суманд очсон. Тухайн иргэнээс болон гэр бүлийн хүнээс нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь сөрөг гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622529
2 эможи

Иргэн
2021-01-06 17:51
Бурхан минь эрүүл байгаасай. Хөдөө гаргахгүй гэх юм яаж яваад байна.
keyboard_arrow_up