Дарханд пүрэв гарагаас спортын төвүүд, гоо сайхан, саун бассейн ажиллаж эхэлнэ Дарханд пүрэв гарагаас спортын төвүүд, гоо сайхан, саун бассейн ажиллаж эхэлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Дарханд пүрэв гарагаас спортын төвүүд, гоо сайхан, саун бассейн ажиллаж эхэлнэ

2021 оны 1 сарын 06

Arslan.mn

Дархан-Уул аймаг коронавирусийн халдваргүй "Ногоон бүс" болж албан ёсоор зарлагдах боломж бүрдсэн тухай тус аймгийн Засаг дарга, АОК-ын дарга Б.Азжаргал фэйсбүүк хуудсаараа мэдэгдлээ.

Тэрбээр "Аймгийн хэмжээнд сүүлийн тохиолдол илэрснээс хойш 33 дахь өдөртөө халдвар нэмж бүртгэгдээгүй. Хяналтын шатны PCR шинжилгээнд 12,000 иргэнийг хамруулж хариу "СӨРӨГ" гарсан учраас Дархан-Уул аймаг "Ногоон бүс" болж албан ёсоор зарлагдах боломж бүрдлээ.

Аймгийн хэмжээнд өвчлөлийг хязгаарлаж тогтоон барьсны үр дүнд аймгийн ОК-оос дараах шийдвэрүүдийг гаргаж байна. 

2021 оны нэгдүгээр сарын 7-ны Пүрэв гарагаас эхлэн дараах чиглэлийн үйл ажиллагаанууд тусгай горимын дагуу хэвийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулна. Үүнд;

  • ОУ-ын байгууллагууд
  • Худалдаа үйлчилгээний байгууллага, зах, худалдааны төвүүд лангуу алгасахгүй хэвийн ажиллана.
  • Зочид буудлууд,
  • Спорт заал танхимууд, /ЕБС спорт зал/
  • Фитнесс, иог, spiniing
  • Теннис, билльярд төвүүд,
  • Бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээнүүд
  • Нийтийн хоолны үйлчилгээ, /гуанз, ресторан/
  • Нэг цэгийн үйлчилгээ
  • Саун бассейн
  • Нийтийн халуун ус
  • Гоо сайхан
  • Мэргэжлийн түр сургалтууд
  • Сүлжээний бизнес
  • Сул агууламжтай /18° хүртэлх/ бүтээгдэхүүн худалдаалах

Дээрх үйл ажиллагааг эрхлэхдээ МХГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдөж ажиллана" гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622501
3 эможи

keyboard_arrow_up