Хэнтий аймагт эвдрээд зогссон машиныг тоносон этгээдүүдийг илрүүлжээ Хэнтий аймагт эвдрээд зогссон машиныг тоносон этгээдүүдийг илрүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хэнтий аймагт эвдрээд зогссон машиныг тоносон этгээдүүдийг илрүүлжээ

2021 оны 1 сарын 04

Arslan.mn

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд автомашин тоносон этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр иргэн Б цагаан өнгийн "Приус" маркийн автомашинтай Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Батширээт сум руу явах замд эвдэрч явах боломжгүй болоод Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Хурхын бургас” гэх газарт үлдээгээд 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр машинаа авахаар очиход эд ангиудыг нь тоносон хэрэг гарчээ.

Уг хэрэгт Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, Хэнтий аймгийн харьяат, 36 настай, эрэгтэй, Б гэгч нь 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хадам ах болох 38 настай М-ийн хамт 20:00 цагийн орчимд замд таарсан цагаан өнгийн приус маркийн автомашины урд талын гурван ширхэг обудтай дугуй, ком батарей, аккумлятор зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч, гэртээ хадгалж байсан нь тогтоогджээ.

Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж буй талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
622443
1 эможи

МОНГОЛ
2021-01-05 14:13
БААГИЙ АВАРГА МИНЬ НУТГЫН ЧИНЬ НЭРИЙГ БААСТАЖ БН ДАА, ЕР НЬ ХУЛГАЙД ЮМАА АЛДВАЛ ИНГЭЖ ЗУРГЫН АВААД ТАЬВЧИХМААР ЮМ БАЙНА ШҮҮ ИРГЭДЭЭ, МОНГОЛЫН ЦАГДАА ХАА БАЙГАА ГАЗРААС НЬ ОЛООД ЧИРЭЭД ИРЭХ ЮМ БН БАЯРАЛАА
ЗОЧИН
2021-01-04 21:54
гүйж яваа морь ядарч яваа эр хүн хоёрт садаа болсон хүн ч хэзээ ч өөдөлдөггүй юм даа
ЗОЧИН
2021-01-04 21:46
овог нэр хаягийг ил зарлаж олонд түгээ ,төрийн ,хулгайч,ахиун хулгайчдаасаа салцгаая ,их засаг хуулинд ,түмэнд зарла,олонд түгээ гэж заасан бдаг ,бусад нь чигшиж зэвүүцэж, ганцаардуулж яллах ёстой юунд хайрлаж хүний эрх гэж хулгайчдыг давруулах вэ ?,төрд хулгайчид шургалчихаад хулгайчдыг хайцайлаад бна уу даа
хүннү
2021-01-04 18:48
Ямар сумын хулгайч вэ? наад 2 чинь. Тодорхой бичээч үхсэндээ нуудаг юм. Хүний үнэргүй новшнуудыг нийтэд зурагтай нь нийтэл, бид “танилцмаар” байна.
keyboard_arrow_up