“Ховд аймагт “COVID-19“-ийн ямар нэгэн сэжигтэй тохиолдол гараагүй, тайван амгалан байна“ “Ховд аймагт “COVID-19“-ийн ямар нэгэн сэжигтэй тохиолдол гараагүй, тайван амгалан байна“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Ховд аймагт “COVID-19“-ийн ямар нэгэн сэжигтэй тохиолдол гараагүй, тайван амгалан байна“

2021 оны 1 сарын 04

Arslan.mn

COVID-19-ийн батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал Ховд аймгийн Алтай суманд очсон тул нэгдүгээр сарын 5-ны 09:00 цаг хүртэл түр хязгаарлалт тогтоогоод байна. Үүнтэй холбоотойгоор тус аймагт коронавирусийн халдвар илэрсэн хэмээх ТАШАА МЭДЭЭЛЭЛ  олон нийтийн сүлжээнд тарж байгаа. Энэ талаар  аймгийн Засаг дарга Б.Дүгэржав албан ёсны тайлбар хийжээ.

Тэрбээр "Цахим орчинд Ховд аймгийн Алтай суманд "СOVID-19"-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэх албан бус мэдээлэл нийтлэгдэж олон нийтийг төөрөгдөлд оруулж байгаа учраас аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын хувьд дараах тайлбарыг хийж байна.

1. Ховд аймагт өнөөдөр "COVID-19"-ийн ямар нэгэн сэжигтэй тохиолдол гараагүй, тайван амгалан байна.

2. Ховд аймаг руу бусад аймаг хотоос зорчин ирж байгаа бүх хүнээс түргэвчилсэн оношлуураар, шаардлагатай тохиолдолд PCR шинжилгээ авч байгаа бөгөөд Дарви, Мянгад, Эрдэнэбүрэн сумын постууд 24 цагаар ажиллаж, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалж байна.

3. Алтай суманд ирсэн дөрвөн иргэн Улаанбаатар хотод PCR шинжилгээ өгч зохих журмын дагуу "Улаанбаатар-Ховд"-ын чиглэлд гарсан.

Арванхоёрдугаар сарын 24-нд Ховд аймгийн Дарви суманд дахин түргэвчилсэн тестээр оношлуулж сөрөг гарч Алтай суманд очсон байна. Харин арванхоёрдугаар сарын 31-нд нэг иргэний ар гэр болох ХӨСҮТ-д ажилладаг сувилагчаас сэжигтэй тохиолдол илэрсэн. Иймд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн онцгой комиссоос шуурхай арга хэмжээг авч Улаанбаатар хотоос ирсэн иргэдээс дахин түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан болно.
Давтан шинжилгээг заасан хоног хугацаанд нь хийж ажиллана. Одоо Алтай суманд дөрөв, Дарви суманд нэг иргэн тусгаарлалт болон ажиглалтад байна.

4. Ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд аймгийн Онцгой комисс ард иргэдээсээ нуух өчүүхэн зүйл байхгүй бөгөөд тухай бүр мэдээлэх болно. "COVID-19" халдвартай холбоотой эцсийн мэдээллийг УОК-оос мэдээлж байхаар бидэнд үүрэг чиглэл өгөгдсөн болно.

5. Баталгаа, нотолгоогүй, албан бус мэдээллийг цахим орчинд нийтэлж иргэд, олон нийтийг сэтгэл санааны хямралд оруулан, тайван бус байдал үүсгэхгүй байхыг хүсье. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж иргэн бүрийг халдвар хамгааллын дэглэмээ барьж дархлаагаа дэмжиж байхыг УРИАЛЖ байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622426
0 эможи

Зочин
2021-01-04 13:27
keyboard_arrow_up