Цагдаагийн ахлагч Н.Бямбадорж: Сумынхаа иргэдэд шинэ оны мэнд хүргэж байна Цагдаагийн ахлагч Н.Бямбадорж: Сумынхаа иргэдэд шинэ оны мэнд хүргэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн ахлагч Н.Бямбадорж: Сумынхаа иргэдэд шинэ оны мэнд хүргэж байна

2020 оны 12 сарын 30

Arslan.mnЦагдаагийн ерөнхий газраас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган 2020 онд хамт олноо хошуучлан ажилласан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын шилдэг алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагааг цахимаар зохион байгуулав. Цагдаагийн ерөнхий газрын ажил, мэргэжлийн шилдэг алба хаагчдын нэг болсон Дорноговь аймгийн Даланжаргалан сумын цагдаа, цагдаагийн ахлагч Н.Бямбадоржтой  товч  ярилцлаа.  

Танд ажил мэргэжлийн  шилдэг алба хаагчдын нэг болсонд тань баяр хүргэж байна. Ажил амьдралын гараагаа хаанаас эхлэж байсан  түүхээр тань яриагаа эхлэе.

За баярлалаа. Би шагналаа аваад л сумандаа  ирээд ажиллаж байна. Анх 2014 онд Цагдаагийн ерөнхий газрын  Нийтийн хэв журам хамгаалах газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын 3 дугаар газарт харуулын цагдаагаар ажлын гараагаа эхлэж байсан. Би бага наснаасаа цагдаагийн алба хаагч болох чин хүсэл мөрөөдөлтэй байсан учраас түүндээ хүрч, цагдаагийн албанд орж ажиллаж байгаадаа баяртай байдаг.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрийн эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гарган, дарга удирлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь хэрэгжүүлж ажилласны маань үр дүнд энэхүү шагналыг хүртсэн алба хаагчдын нэг болоод сумандааирлээ. Залуу хүний хувьд их ч урам авлаа. Цаашид ч би илүү  хичээж ажиллах болно. Намайг энэхүү шагналыг хүртэхэд туслаж, дэмжсэн Даланжаргалан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Гандаваа, Дорноговь аймаг дахь цагдаагийн  болон сумынхаа удирдлагууд иргэддээ маш их талархаж байна. Залуу хүний хувьд өөртөө зорилго тавьж хичээж ажилласны улмаас амжилтанд хүрсэн гэж бодож баярлаж байна даа. 

Та цагдаагийн байгууллагад зургаан жил ажиллаад Цагдаагийн ерөнхий газрын ажил мэргэжлийн  шилдэг алба хаагчдын нэг боллоо. Суманд цагдаагийн алба хаагчаар ажиллахын онцлог нь юу бэ?

Тийм тийм. Би цагдаагийн байгууллад одоо зургаа  дахь жилдээ ажиллаж байна. Цагдаагийн албанд орж ажилласан 4 жил 8 сарын хугацаанд Нийтийн хэв журам хамгаалах газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын 3 дугаар газарт харуулын цагдаагаар ажиллаж байгаад 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл Дорноговь аймгийн Даланжаргалан суманд сумын цагдаагаар ажиллаж байна. Суманд ажиллахад маш их зүйл сурдаг. Хүнтэй харилцаж сурахаас гадна орон нутгийнхаа удирдлагуудтай хамтран олон ажлыг хэрэгжүүлэхэд гар бие оролцоно. Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлдэг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гээд олон ажлыг хэсгийн төлөөлөгч болон сумын цагдаа нар хийж  хэрэгжүүлж, цагдаагийн байгууллагын төлөөлөл болж ажилладагаараа онцлогтой. Энэ ажлаараа би маш их бахархдаг. 

Таны аав, ээж , гэр бүлийнхээ талаар ярина уу?

Манай аав Ч.Мөнхжаргал нь Өмнөговь аймгийн Манлай сумын иргэн, ээж Н.Нарантуяа нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат юм. Би эхнэр охиныхоо хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сумандаа амьдарч байгаа. Миний охин одоо дөрвөн настай. Би охиныхоо хувьд үргэлж үлгэр дуурайлал, бахархал нь болж,  шудрага цагдаагийн алба хаагчийн төлөөлөл байхын төлөө хичээж ажиллаж байгаа. Би цагдаагийн албаараа бахархдаг шиг миний охин ааваараа үргэлж бахархаж, өглөө ажилдаа явахад минь ёсолж үддэг, орой ажлаас ирэхэд “Амрыг эрж байна ааваа” гэж ёслон  хүлээж авдаг нь үнэхээр өхөөрдөм.

Цагдаагийн алба хаагч бүхэнд албаараа бахархсан сайхан чин сэтгэлийн үг байдаг. Шинэ оны босгон  дээр  чин сэтгэлийн үгээ  хуваалцна уу?

Цагдаагийн байгууллагын шилдэг манлайлагч нарын нэг болох цагдаагийн хурандаа Ц.Жамьянсэнгээ гуайн хэлсэн “Зөвхөн гэдсээ тэжээх гэж цагдаад ажилладаггүй юм” гэсэн үгийг би үргэлж санаж явдаг. Мөн хошууч генерал Б.Пүрэв гуайн хэлсэн “Цагдаагийн алба хаагч нь үргэлж нийгмийн сүүдэртэй талд ажилладаг ч энэхүү ажлыг хиймортой, цог золбоотой эр хүн хийхээр гялалзтал сайн явдаг юм гэж боддог” гэдэг үгнүүдийг үргэлж санаж явдаг. Монголын цагдаагийн байгууллагад мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт ахлагч бүрэлдэхүүн болон дарга, удирлагууд, алба хаагч нар, сумынхаа иргэдэд ирж буй шинэ оны мэнд хүргэж байна. 2014 оны 04 сард Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийн цагдаа бэлтгэх дамжааны ахлах дэслэгч Золжаргал багштай 103 дугаар салааны он жавууддаа цаашдынх нь ажил хөдөлмөрт амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 Танд ажлын амжилт хүсэж байна.

Эх сурвалж: ХМТ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622372
0 эможи

Зочин
2020-12-30 12:36
keyboard_arrow_up