ГОВЬ-АЛТАЙ: Цагдаагийн байгууллага шилдэг алба хаагчдаа тодруулав ГОВЬ-АЛТАЙ: Цагдаагийн байгууллага шилдэг алба хаагчдаа тодруулав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ГОВЬ-АЛТАЙ: Цагдаагийн байгууллага шилдэг алба хаагчдаа тодруулав

2020 оны 12 сарын 30

Arslan.mn

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас 2020 оны ажил мэргэжлийн шилдэг алба хаагчдаа тодруулж, шагнал гардууллаа.

Тодруулбал, тус газраас 2020 оны ажлын үр дүн, мэргэжлийн ур чадвараараа бусдыгаа хошуучлан ажилласан “Удирдах албан тушаалтан”, “Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-ийг шалгаруулж, шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулжээ. 

2020 оны ажлын үр дүн, мэргэжлийн чадвараараа бусдыгаа манлайлан ажилласан алба хаагчдаас онцлон танилцуулъя.

-Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Баярмааг “Нэгжийн шилдэг менежер”-ээр,

-Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Давааням,

-Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн  хошууч Б.Мягмарсүрэн, 

-Эрүүлжүүлэх саатуулах байрны дарга, эмч, цагдаагийн хошууч Д.Батдэлгэр,

-Экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад П.Ууганбаатар,

-Мөрдөгч, цагдаагийн дэслэгч П.Буянтогтох, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Нямжаргал,

-Есөнбулаг сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Ачитбаатар нар “Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч” аар шалгарсан бол байгууллагын “Жуух бичиг”-ээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан найман алба хаагчийг шагнасан юм.

Ажил, мэргэжлээрээ хамт олноо манлайлан ажилласан алба хаагчдадаа хамт олноос нь ажлын өндөр амжилт хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622366
0 эможи

Зочин
2020-12-30 12:34
keyboard_arrow_up