Нийслэлээс Төв аймаг руу зорчих иргэдийг PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлнэ Нийслэлээс Төв аймаг руу зорчих иргэдийг PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлээс Төв аймаг руу зорчих иргэдийг PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлнэ

2020 оны 12 сарын 15

Arslan.mn

Төв аймгийн онцгой комиссын шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ.

Тус аймгийн хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 06:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос ирж Зуунмод суманд ажилладаг болон Зуунмод сумаас нийслэл хотод очиж ажилладаг төрийн албан хаагчид PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх аж.

Харин Төв аймгаас нийслэл рүү явж байгаа иргэд асуумж бөглөн явж байгаа бол эргээд нийслэлээс Төв аймаг руу зорчих иргэдийн PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариуг үндэслэн Өндөр довын пост болон Дөрөвдүгээр зөрлөгийн постоор нэвтрүүлнэ.

Иймээс иргэддээ сануулахад түргэвчилсэн шинжилгээний хариу 24 цагийн дотор бол PCR шинжилгээний хариу  гарснаас хойш  48 цагийн дотор зорчихыг анхааруулж байна хэмээн аймгийн Онцгой байдлын газрын нарийн бичгийн дарга, хошууч Г.Ганхөлөг хэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622005
0 эможи

Зочин
2020-12-15 11:57
keyboard_arrow_up