АРХАНГАЙ: Ойрын болон дам хавьтлын 150 гаруй иргэнийг олж тогтоогоод байна АРХАНГАЙ: Ойрын болон дам хавьтлын 150 гаруй иргэнийг олж тогтоогоод байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АРХАНГАЙ: Ойрын болон дам хавьтлын 150 гаруй иргэнийг олж тогтоогоод байна

2020 оны 11 сарын 29

Arslan.mn

Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавируст халдварын хоёр тохиолдол илрээд буй.

Тодруулбал, халдвар авсан иргэн энэ сарын 15-ны өдөр хүнс тээвэрлэлтийн машинаар Архангай аймгийн Батцэнгэл суманд очсон. Улмаар таван настай хүүдээ халдвар тараасан нь тогтоогдсон юм. Тус иргэн нь халдвартай нь батлагдан ХӨСҮТ-д эмчлүүлж буй бариач эмэгтэйн ойрын хавьтал байжээ.

Одоогоор аав, хүү хоёрын ойрын хавьтлуудыг олж тусгаарлах ажлуудыг зохион байгуулж байна. Ингэхдээ ойрын хавьтлын 52, 2 дугаар хавьтлын 103 гаруй иргэнийг олж тогтоогоод байгаа ба түргэвчилсэн шинжилгээг авч байгаа аж.

Батлагдсан 2 өвчтөнийг ХӨСҮТ-д эмчлэх ба зөөвөрлөх бэлтгэл ажлыг хангаж байна. Одоогоор тэднийг суманд нь тусгаарласан ба биеийн байдал нь хэвийн, ямар нэг зовуурьгүй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621602
0 эможи

Зочин
2020-11-29 14:20
keyboard_arrow_up