Архангайн Батцэнгэл суманд аав, хүү хоёр коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа Архангайн Батцэнгэл суманд аав, хүү хоёр коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Архангайн Батцэнгэл суманд аав, хүү хоёр коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа

2020 оны 11 сарын 29

Arslan.mn

Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир суманд арванхоёрдугаар сарын 1-ний 18:00 цаг хүртэл тэг зогсолт хийнэ

Архангай аймгийн Батцэнгэл суманд Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэн очсон нэг иргэн нийслэлд батлагдсан халдварын тохиолдолтой нэгдүгээр хавьтал байсан тухай мэдээллийг аймгийн шуурхай штаб 11-р сарын 27-ны 12.50 цагт авчээ. Мэдээллийн дагуу аймгаас мэргэжлийн багийн бүрэлдэхүүн шуурхай бүлэг байгуулан тус суманд тандалт судалгаа хийжээ.

Түргэвчилсэн оношлуураар хоёр өрхийн есөн иргэнээс шинжилгээ авахад нэг хүний шинжилгээний хариу эерэг, найман хүнийх сөрөг гарсан байна. Шинжилгээний сорьцыг баталгаажуулах PCR  шинжилгээ хийлгэхээр ХӨСҮТ рүү дээж явуулсан байна. ХӨСҮТ-д хийсэн PCR шинжилгээгээр тухайн иргэн болон түүний хүүгийн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Ийнхүү Архангай аймагт халдварын хоёр тохиолдол батлагдсаныг тус аймгийн Онцгой комисс 22.00 цагийн орчимд иргэддээ мэдээллээ.

Мөн Ихтамир суманд тухайн иргэний нэгдүгээр хавьтлын гурван хүн байгаа бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар  Ихтамир, Батцэнгэл суманд 72 цагийн хугацаатай ТЭГ зогсолт хийхээр шийдвэрлэсэн байна.

Тухайн иргэний нэгдүгээр хавьтлын 52 хүнийг тусгаарласан бөгөөд хоёрдогч хавьтлын 102 иргэнийг гэрт нь хатуу хорионд оруулжээ.  Бусад 17 сум болон Цэцэрлэг хотын хувьд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг хэвээр үргэлжилж байна. Иймээс иргэддээ хандаж гэрээсээ гаралгүй, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг Аймгийн онцгой комиссоос анхаарууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621599
1 эможи

Zochin
2020-11-29 19:17
ak naad muugaa hul horio tavih gj bhd yaadsg uheer ve
Зочин
2020-11-29 14:19
Иииии
2020-11-29 12:19
Энэ хүн нийслэлд гарсан тохиолдлын 1р хавьтал бсан бна.тэгээд өөрөө сэжигтэй гэдгээ мэдсээр байж нууж өчнөөн явж тараасан бна шд.яасан муухай хүн бэ .тэгээд өөрт нь мэдрэгдэх үед мэдэгдэж өөрийгөө л бодсон бна шд. Ийм өчүүхэн бодолтой хувиа хичээгч бна ямар харамсалтай юм бэ
keyboard_arrow_up