ДУНДГОВЬ: 10 хүний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ ДУНДГОВЬ: 10 хүний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДУНДГОВЬ: 10 хүний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

2020 оны 11 сарын 23

Arslan.mn

Дундговь аймагт "Ковид-19" цар тахлын халдвартай бүс нутагт халдвартай нь батлагдсан хүнтэй ойрын хавьтал болсон гурван иргэн, тэдгээрийн хавьтал болсон иргэдийг тусгаарлан шинжилгээ авчээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдийн дунд “Дундговьд халвартай тохиолдол илэрлээ” гэсэн цуурхал тарж, иргэд айдас, түгшүүртэй байсан тул аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийж, иргэдийг ташаа мэдээлэлд автахгүй байхыг анхааруулсан.

Тус аймгийн зэргэлдээ Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол илэрч, түүнтэй ойрын хавьтал болсон нэг иргэн Гурвансайхан сумын Элгэн багт ирсэн тул тухайн иргэнийг олж тогтоон, түүнтэй хавьтал болсон 16 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, 10 хүний PCR шинжилгээг ХӨСҮТ рүү явуулсан нь бүгд СӨРӨГ гарчээ.

Мөн энэ сарын 20-нд Улаанбаатар хотод халдвартай нь тогтоогдсон нэг иргэний ойрын хавьтал хоёр иргэнийг олж тогтоон түүний хавьтал болсон 57 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан ба 30 хүнээс PCR шинжилгээ авч ХӨСҮТ рүү явуулсан байна.

Өчигдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд, 381 иргэн гэрийн ажиглалтад байгаа ба тэдгээрийн 247 нь суманд, 134 нь аймгийн төвд байна.

Харин аймгийн тусгаарлах байранд 16 иргэн байгаа ба тэдний 10 нь суманд, зургаа нь аймгийн төвд байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621460
0 эможи

Зочин
2020-11-23 18:47
Зочин
2020-11-23 14:55
keyboard_arrow_up