Хорио цээрийн дэглэмийг зөрчсөн 9 тохиолдлыг илрүүлжээ Хорио цээрийн дэглэмийг зөрчсөн 9 тохиолдлыг илрүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хорио цээрийн дэглэмийг зөрчсөн 9 тохиолдлыг илрүүлжээ

2020 оны 11 сарын 20

Arslan.mn

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Анхбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Аймгийн хэмжээнд 42 постод Цагдаагийн 42 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Эрдэнэбулган сумын хэмжээнд 5 постод 15 алба хаагч 3 ээлжээр, суманд 8 чиглэлд цагдаагийн 16 алба хаагч, 32 төрийн албан хаагч эргүүл хяналт хийж ажиллаж байна. Хөдөлгөөнт эргүүлд автомашинаар 3 чиглэлд 6 алба хаагч ажиллаж байна.

Сэлэнгэ аймгаас ирж, зөвшөөрөлгүй аймгийн постоор орохыг завдсан 6 иргэнийг таслан зогсоож, тусгаарлалтад аваад байна. Цагдаагийн 3 албан хаагч Онцгой байдал, Эрүүл мэндийн байгууллагын ажилчид хамтраад ээлжээр хяналт тавьж байна.

Мөн хорио цээрийн дэглэмийг зөрчсөн 9 тохиолдлыг илрүүлсэн. 11 автомашинтай 62 иргэнд зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна. Цахим орчинд хуурамч мэдээлэл тараасан нэг иргэнийг илрүүлж, 500,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан.

Халдварын эрсдэлтэй бүс нутгаас ирж, нэвтрэхийг завдсан иргэдийн хөдөлгөөн тасрахгүй байна. 

Түүнчлэн хүнсний дэлгүүрүүд архи согтууруулах ундаа нууцаар зарсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 зөрчлийг, согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 3 зөрчлийг тус тус илрүүлээд байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621383
0 эможи

Зочин
2020-11-20 13:43
keyboard_arrow_up