Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БАГШ НАР: Нэг жил ажилласан, 25 жил ажилласан хоёр багшийн цалингийн зөрүү 73171 төгрөг байна

2017 оны 8 сарын 21

Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийж байна. Ерөнхий боловсролын төрийн өмчийн сургуулийн 30 мянга гаруй багш тус түр хороонд нэгдээд байгаа бөгөөд, цалингаа есдүгээр сард багтаан нэмэхгүй бол хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс хугацаагүй ажил хаялт зарлана гэж мэдэгдсэн.



Багш нарын түр хорооныхон энэ сарын 17-ны пүрэв гаригт мэдээлэл хийж, багш нарынхаа саналд үндэслэн Засгийн газарт гурван заалт бүхий шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад:

Нэгдүгээрт, Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэж нэмэх.

Хоёрдугаарт, Багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой тогтоох, багшийг төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд оруулж цалингийн шатлалыг шинэчлэх

Гуравдугаарт, Боловсролын салбарын чанарыг сайжруулахад төрөөс анхаарч, 2020 он гэхэд багшийн цалинг олон улсын жишгээр 3500 ам.доллартай дүйцэх хэмжээнд хүргэх тухай дурдсан. Энэ хэвлэлийн бага хуралд дуу хоолойгоо нэгтгэхээр 100 гаруй багш ирсэн байв.

Шаардлагын хариуг 2017 оны наймдугаар сарын 24-ний өдөр багтаан албан ёсоор хариу өгөхийг хүссэн юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хаягласан шаардлагыг үл тоож, арга хэмжээ аваагүй тохиолдолд ажил хаялт зарлана гэж мэдэгдсэн. 

Багш нар наймдугаар сарын 24-ний өдөр өгөх Засгийн газрын хариуг сонсоод цаашид хэрхэхээ шийднэ гэв. Багшийн цалин нэмүүлэх түр хороонд СӨБ, ЕБС-ийн багш нар нэгдээд байсан бол МСҮТ, коллежийн багш нар нэгджээ.



2014 онд цалингийн шинэчилсэн сүлжээ гарсан. Багш нарыг ТҮ-4 зэрэглэлээр цалинжуулдаг. Уг сүлжээгээр нэг жил ажилласан багш 535. 286 төгрөгийн цалинтай, таван жил ажиллавал цалин 539.547 мянган төгрөг болно. Таван жил багшаар ажилласны нэмэгдэл нь 4261 төгрөг.
Нэг жил ажилласан, 25 жил ажилласан хоёр багшийн цалингийн зөрүү 73171 төгрөг байна. Энэ цалингийн сүлжээг гаргасан төр засаг энэ байдлаа эргэн харах цаг болжээ гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46165
0 эможи
keyboard_arrow_up