Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЗАВХАН АЙМАГТ 114 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТОЗАМ ТАВИГДАНА

2017 оны 7 сарын 27

Завхан аймгийн төв Улиастай хотыг нийслэл хоттой холбох хатуу хучилттай114 км автозамын нээлт боллоо. Харин МУ-ын ЗГ-ын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр болон үндсэн чиглэлд аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар бүрэн холбож дуусгахаар төлөвлөөд байгаа. Тэгвэл Тосонцэнгэл-Улиастай зам нь 7 метрийн өргөн, 5 см зузаан асфальтбетон хучилттай, 2 талдаа 1.5 метрийн өргөн хайрган хөвөөтэй 3-р зэрэглэлийн авто зам болох аж.

МУ-ын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тавигдаж байгаа энэхүү автозам ашиглалтанд орсноор Завхан аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой юм.

Харин автозамын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Шинжиан Бэйшин Роуд энд Бридж Групп" ХХК ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр дотоодын 4 компани ажиллаж байна. Түүнчлэн хамгийн хүнд гэгддэг Загастайн давааны 67 км хатуу хучилттай автозамын ажлыг энэ оны наймдугаар сараас эхлэхээр төлөвлөжээ. Ийнхүү Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км зам болон Загастайн давааны 67 км автозамын ажил дууссанаар 2018 онд Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45401
0 эможи
keyboard_arrow_up