Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гамшгийн улмаас иргэдэд 228.910.000 төгрөгийн хохирол учирчээ

2017 оны 6 сарын 30

Орхон аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, 6 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг 23 минутын орчимд дуу цахилгаантай хүчтэй аадар бороо, мөндөр орж, салхи шуурга үүссэний улмаас Баян-Өндөр сумын Эрдэнэ баг, Жаргалант сумын нутаг дэвсгэр дээр үүссэн гамшгийн нөхцөл байдлын талаарх дахин хэлэлцлээ.

Хүчтэй аадар бороо, мөндөр, салхи шуурганы улмаас 36 байшингийн дээвэр хууларч, 8 айлын байшингийн цонх хагарч, гадна пасад, хана хуурч эвдэрсэн, 44 айлын гэр, 82 хашаа нурсан, 5 автомашины шил хагарсан, нийт 2 га талбайд тарьсан 418 мод, цэцэг бут гэмтсэн, 4 хүлэмж нурж гэмтэн, 48 тахиа, 1331 толгой мал хорогдсон байна. Орхон аймгийн иргэдэд учирсан хохирлыг одоогоор нийт 228.910.000 төгрөг хэмээн тогтоогоод байна.

Харин улс, орон нутгийн өмчид Ар мэргэний чиглэлийн айл өрхүүдийн эрчим хүч хангах шугам сүлжээний 110 кв-ын 20 ширхэг тулгуур багана, Эрдэнэ багийн нутаг дэвсгэрийн эрчим хүчийг хангах шугам сүлжээний 10 ширхэг тулгуур багана, Булган, Хөвсгөл, Архангай, Баянхонгор зэрэг 6 аймгийн 125 сумын эрчим хүчийг хангах шугам сүлжээний 13 тулгуур багана тус тус эвдэрч нуран ашиглах боломжгүй болжээ. Байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлын нийт дүн мэдээ одоогоор гараагүй байна. Хор уршгийг арилгах, сэргээн засварлах, ариутгал халдваргүйжүүлэлт гүйцэтгэх, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа үргэлжилэн хийгдэж байна.

Аймгийн цэргийн штаб, Зэвсэгт хүчний 186-р анги, Дүйцүүлэх албаны цэрэг, Цагдаагийн газар, Баян-Өндөр сум, Улаан загалмайн хороо, Мэргэжлийн хяналтын газар, Хотын захирагчийн алба, аймгийн ЗДТГ, “Эрдэнэ-Булганы ЦТС” ТӨХК, “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК, “Орхон АЗЗА” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, ХХААГ, Хот тохижуулах газар гэх мэт байгууллагуудын нийт 334 ажилтан албан хаагч, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүссэн нөхцөл байдлын голомтод холбогдох арга хэмжээг авч ажиллан 75 хашаа, 11 гэр сэргээн барьж, 6 өрхийн байшингийн дээврийг засч, хөрсөнд ариутгал халдваргүйжүүлэлт хийн, 123 хүнд эрүүл мэндийн үзлэг хийж, 38 иргэнд сэтгэл заслын зөвлөмж үзүүлж, 6 иргэнд тайвшруулах эм тариагаар үйлчилж, 1331 толгой малын сэг зэмийг булж устгаад байгаа талаар мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44698
0 эможи
keyboard_arrow_up