Баян-Өлгий аймагт 4.5 км хатуу хучилттай зам тавих ажил эхэлжээ
2017 оны 6 сарын 29

Баян-Өлгий аймгийн төвийн 5, 6, 9, 12 дугаар багийн нутаг дэвсгэрт нийтдээ 4,5 км нэг урсгалтай хатуу хучилттай зам тавих ажил эхэлжээ. Энэхүү замын ажлыг улсын төсвийн 2,3 тэрбум төгрөгөөр хийх бөгөөд гүйцэтгэгчээр "Жол" компани шалгарсан байна. Уг замын ажлын нэг тэрбум төгрөгийн санхүүжилт энэ онд олгогдож, үлдсэн санхүүжилт нь 2018 оны төсөвт орох юм. Харин замын ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөж байгаа тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
44638
0 эможи




