Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

1500 иргэнийг В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулжээ

2017 оны 6 сарын 16

Өмнөговь аймагт хавдар, элэгний өвчлөл зонхилох байрыг эзэлж байна. 2005 оны байдлаар тус аймагт элэгний хорт хавдрын өвчлөл 10 мянган хүн тутамд 3.2 байсан бол 2015 онд 7.6 болж 2.4 дахин нэмэгджээ.

Үүнд үндэслэн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд  “Элэг бүтэн Өмнөговьчууд” дэд хөтөлбөрийг аймгийнхаа 15 суманд амжилттай хэрэгжүүлж, 18-аас дээш насны 1500 иргэнийг элэгний В, С вирусийн эрт илрүүлгийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулсан байна. Цаашид эрт илрүүлгийн шинжилгээнд 9000 гаруй иргэн хамрагдах боломжтой аж.

Хөтөлбөрийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлж, нийт Өмнөговьчуудын дунд байгаа элэгний эмгэгийн өөрчлөлт бүхий иргэний 90-ээс доошгүй хувийг эмчилгээнд хамруулах зорилт тавьжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44363
0 эможи
keyboard_arrow_up