Дархан-Уул аймаг дугуйн зогсоолтой болжээ
2017 оны 5 сарын 26

Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт төдийгүй Дархан-Уул аймагт ажил, сургуульдаа дугуйгаар ирэх иргэдийн тоо нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан урд талбайдаа унадаг дугуйн зогсоолыг хийжээ.
Цаашид дугуйн зогсоолыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн байгууллагынхаа гадна талбайд хийж байршуулах хэрэгтэйг ч мөн уриалж байна. Хүмүүс дугуй унавал агаарын бохирдол багасгаж, замын хөдөлгөөний ачааллыг ч тодорхой хэмжээгээр бууруулах ач холбогдолтой юм. Түүнчлэн эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлнө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43849
0 эможи




