“TOYOTA LAND-76” маркийн цоо шинэ 3 автомашин бэлэглэлээ
2017 оны 5 сарын 24
“Эрдэнэс Монгол” ХХК-ны зүгээс Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт тасгийн алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгцээнд “Toyota Ланд-76” маркийн цоо шинэ 3 ширхэг автомашиныг түлхүүрийг гардуулан өглөө.

Уг ажиллагаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ны Санхүү эрхэлсэн дэд захирал Г.Ганболд, “Гашуун Сухайт авто зам” ХХК-ны гүйцэтгэх захирал Ц.Болд, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуй албаны Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Мөнхбаатар , Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч М.Отгонжаргал нар болон бусад алба хаагчид оролцлоо.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43765
0 эможи




